Хэрэглэх заавар
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
“Дархан РИЗО” био шингэн бордоог тосны ургамал, зусах буудай, төмс, хүнсний ногоо (шар лууван) зэрэг таримлуудын тарих үрийг бордох, мөн ургамлын ургалтын хугацаанд иш, навчинд шүршиж хэрэглэнэ. Бордоог зөвлөсөн тун, нормын дагуу найруулж, дараах зааврын дагуу хэрэглэнэ:
Үрэнд хэрэглэх заавар:
- Ажлын уусмалыг зөвлөсөн тунгаар бэлтгэж, сайтар хольж/хутгаж/сэлгэж найруулна.
- Үр ариутгалын бодистой хамт хэрэглэхийг хориглоно, харин зусах буудайнд бол хамт хэрэглэж болно.
Ургалтын үе шатанд хэрэглэх заавар:
- Ургамлын иш, навчинд шүршинэ.
- Шавж, мөөгөнцөрийн эсрэг бодистой хамт хэрэглэхийг хориглоно.
- Хүнсний ногоо (шар лууван) болон төмсөнд, ийм бодис хэрэглэснээс 3–5 хоногийн дараа бордоог хэрэглэнэ.
- Ажлын уусмалыг хэрэглэхийн өмнө 20–30 минут сайтар хольж/сэлгэж найруулна.
| Таримлын нэр |
Бордох норм |
Бордох үе шат |
Ажлын уусмал |
| Тосны ургамал (зусах рапс) |
10 л/т |
Нэг: Тарих үрэнд
Тарилтын өмнө |
10 л/т |
| Тосны ургамал (зусах рапс) |
10 л/га |
Хоёр: Ургалтын үе шатанд
Жинхэнэ навч, бундуулалт |
100 - 120 л/га |
| Шар лууван |
100 мл/кг |
Нэг: Тарих үрэнд
Тарилтын өмнө |
1 – 1.5 л/кг |
| Шар лууван |
10 л/га |
Хоёр: Ургалтын үе шатанд
Навчлалт, үндэс үр үүсэх үед |
100 - 120 л/га |
| Зусах буудай |
10 л/т |
Нэг: Тарих үрэнд
Тарилтын өмнө |
15 л/т |
| Зусах буудай |
10 л/га |
Хоёр: Ургалтын үе шатанд
Бутлалт, түрүүлэлт |
100 - 120 л/га |
| Төмс |
10 л/т |
Нэг: Тарих үрэнд
Тарилтын өмнө |
25 л/т |
| Төмс |
10 л/га |
Хоёр: Ургалтын үе шатанд
Бут хэлбэржих, бундуулалт |
100 - 120 л/га |
ҮР ДҮН
“Дархан Ризо” био шингэн бордоо хэрэглэсэн үр дүнгээс
2022–2023 онд Тариалангийн төв бүсийн нөхцөлд УГТХүрээлэн болон УГТЭШХүрээлэнгийн хийсэн туршилт судалгаагаар дараах ургамлуудад “Дархан Ризо” био шингэн бордоог системтэй хэрэглэснээр ургацын хэмжээ, таваарлаг чанар, хээрийн цухуйц зэргийг нэмэгдүүлэх боломжтойг тогтоосон:
Тосны ургамал (зусах рапс)
- Хээрийн цухуйц нэмэгдэл: 9.9%
- Ургацын нэмэгдэл: 26–52%
Судлаачид:
- Ж.Намбар, Ph.D, дэд профессор
- О.Сүнжидмаа, докторант
- Д.Хишигсүрэн, докторант
Шар лууван
Судлаачид:
- Ж.Байгалмаа, Ph.D
- О.Гансүх, магистр
Зусах буудай
- Хээрийн цухуйц нэмэгдэл: 8.6–9.0%
- Ургацын нэмэгдэл: 17.3–47.4%
Судлаачид:
- Б.Баярсайхан, Ph.D
- Ж.Намбар, Ph.D, дэд профессор
- О.Сүнжидмаа, докторант
- Б.Мөнхбат, докторант
- К.Бат-Отгон, докторант
- Д.Хишигсүрэн, докторант
Төмс
- Ургацын бүтэц, таваарлаг чанар сайжирсан
- Ургацын нэмэгдэл: 23.9%
Судлаачид: