Монгол орны тариалангийн төв бүсийн нөхцөлд буудай, Рапсын тарималд Био Бордоо хэрэглэсэн судалгааны үр дүн

Монгол орны тариалангийн төв бүсийн нөхцөлд буудай, Рапсын тарималд Био Бордоо хэрэглэсэн судалгааны үр дүн

Уншсан既読Read 19
ТүгээхShare共有する공유하기

Уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж байгаа өнөөгийн нөхцөлд дэлхий даяараа байгалийн нөөц баялгийг үр ашигтай, ариг гамтай зарцуулан ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиг хандлага давамгайлж байна.

Монголын тариалангийн төв бүсийн нөхцөлд Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн дэргэдэх Гарааны Био Ундарга ХХК-нд үйлдвэрлэгдэж байгаа Дархан Гумат, Дархан Ризо, Биогум, Биостим зэрэг био шингэн бордоонуудыг буудай болон рапсын тарималд хэрэглэх тохиромжтой тун, норм хугацааг тогтоох судалгааг 2022-2023 оны хугацаанд хийж гүйцэтгэв.

Усалгаатай тариаланд эрдэс болон био бордооны хам үйлчлэлд бүрдүүлсэн буудайн ургац туршлагын  фон  буюу N120P80K80 (фон) эрдэс бордоот хувилбартай харьцуулахад 12.9-32.8%-иар нэмэгдсэн дүнтэй байна.

Ургацын нэмэгдлийг  хэрэглэсэн бордооны төрөл, хугацаагаар авч үзвэл, усалгаатай нөхцөлд Биогум бордооны 1-3 удаа (тарих үрэнд; тарих үрэнд+бутлалт; тарих үрэнд+бутлалт+түрүүлэлтийн үед)-ийн үйлчлэлд буудайн ургац фон (N120P80K80)-той харьцуулахад 19.9-42.5%-иар нэмэгдсэн байна.

Усалгаагүй буудайн ургацыг фон (N60P40K40)-той харьцуулахад тарих үрийн Биогум бордооны үйлчлэлд 21.6%-иар, Дархан Гумат биологийн бордооны 2 удаа-(тарих үрэнд+бутлалт)-ийн үйлчлэлд 24.5%-иар, Дархан Ризо бордооны 3 удаа-(тарих үрэнд+бутлалт+түрүүлэлтийн үед)-ийн үйлчлэлд 27.5%-иар тус тус нэмэгдүүлсэн байна.

 Зусах рапсын тарих үрийг биологийн шингэн бордоогоор бордож тариалсан хувилбаруудын хээрийн цухуйц хяналт хувилбараас 5.7-11.6%-иар нэмэгдсэн дүнтэй байна.  Бордооны тунгийн хувьд Рапсын тонн үрийг Дархан Гумат 0.5 л, Дархан Ризо 10 л, Биостим 5.5 литр нормоор бордсон хувилбарууд бусад хувилбараас давуу байж Рапсын ургац хяналтаас 0.7-5.8 ц/га-аар, үүний 1 удаа (тарих үрэнд)-ийн Биостим бордооны үйлчлэлд 1.7-2.5 ц/га-аар, 2 удаагийн (тарих үрэнд+жинхэнэ навч үүсэх үед) 2.3-3.4 ц/га-аар нэмэгдэл ургацыг бүрдүүлсэн.

Оршил

Монгол орны тариалангийн хөрсний үржил шим доройтож буй өнөөгийн нөхцөлд тэжээлийн бодисын дутагдлын улмаас ургац буурах, ургацын үрийн чанар муудах явдал гарсаар байна.

Хэдий тийм боловч, хэт их бордоо хэрэглэвэл зардал ихсэх төдийгүй, таримлын ургац, чанар буурч, хөрс болон байгаль экологид  аюултай учир тун норм, хэрэглэх хугацааг тогтоох шаардлагатай болж байна.

Манай УГТХ-ийн хөрсний микробиологийн лабораторит  өөрийн орны хөрснөөс ялган авсан, ургамлын өсөлтийг дэмжигч Индол-3 цууны хүчил үүсгэгч 8 төрлийн бактери, агаарын азотыг хөрсөнд шингээгч, фосфор, кали задлах идэвхи бүхий 50 орчим омгийн цэвэр өсгөврүүдээс бүрдэнэ.

1 мл бордоонд 109 зэрэг ашигтай бактери агуулсан Дархан Ризо био шингэн бордоо үйлдвэрлэж хэрэглээнд нэвтэрсэн. Мөн УГТХүрээлэнгийн дэргэдэх гарааны Био-Ундарга ХХК-ны үйлдвэрлэн, туршигдаж байгаа найрлагандаа гумины хүчил 22.6%, фульво хүчил 20.4% агуулагдах ба ургамлын гаралтай 18 төрлийн амин хүчил 2.5%, ауксин буюу ургамлын үндэсний хөгжил, ногоон массыг нэмэгдүүлэх 3 төрлийн гормон 0.05-0.1%-с багагүй агуулсан Дархан гумат, Биогум, Биостим зэрэг биологийн гаралтай шингэн бордоог ХАА-н тарималд шинжлэх ухааны үндэслэлтэй туршлага судалгаа гүйцэтгэх боломж бүрдсэн болно.

Иймд бордоо хэрэглэн үндэсний системийн замаар таримлын тэжээлийн бодисын хангамжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ биологийн идэвхт нэгдлүүдийг зохистой ашиглан таримлын эрсдэл даах чадавхийг нь дээшлүүлж, ургац бүрдүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна.

Таримал ургамлын тэжээлийн бодисын хангамжийг нэмэгдүүлэх аргуудын нэг нь био бордоо хэрэглэж таримлын өсөлтийг түргэсгэх явдал байдаг. Иймээс эрдэс бордоог орлох чадвартай био бордоог ХАА-н таримлуудад хэрэглэх хугацаа, зохистой тунг тогтоож үйлдвэрлэлд зөвлөх шаардлага тулгарч байгаа юм.


Судалгааны ажлын зорилго, зорилт

Зусах буудай, рапсын таримлуудад биологийн бордооны үйлчлэлийг илрүүлэх судалгааг талбайн нөхцөлд гүйцэтгэх зорилгоор дараах зорилтуудыг дэвшүүлж ажиллав. Үүнд: Буудай, Рапсын тарималд биологийн шингэн бордооны хэрэглэх тохиромжтой хугацаа, тунг тогтоох; таримлуудын ургац, үрийн чанарт биологийн шингэн бордооны тунгийн нөлөөг илрүүлэх; бактери болон органик бордоог хольж хэрэгдэх боломжийг судлах явдал юм.

Судалгаа явуулсан газар, хугацаа

Монгол улс, Дархан-Уул аймаг, Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Хонгор сум дахь туршлагын талбай, усалгаатай ба усалгаагүй нөхцөлд зусах Дархан-144 сортын буудайг хавж элдэншүүлсэн технологийн нөхцөлд,  Рапсыг уринш-буудай 3 талбайт сэлгээ бүхий талбайд тариалалтыг 2022-2023 онд хийж гүйцэтгэв.

Туршлагын талбайн усалгаа

Буудай тариалсан талбайд Zimmatic брендийн төв систем бүхий бороожуулах төхөөрөмжөөр ургалтын хугацаанд 2022 онд 62.1 мм, 2023 онд 29.2 мм чийг нэмэлтээр өгсөн.  

 

1-р Зураг. Усалгааны Zimmatic брендийн төв услалтын систем


Тариалалтын агротехнологи

Судалгааны жилүүдэд зусах буудайн дунд оройн болцтой, нутагшсан Дархан-144 сортын үрээр 2022-2023 оны 5 дугаар сарын 17-19-ны хооронд усалгаатай нөхцөлд 4.0 сая/ш/га, усалгаагүй нөхцөлд 3.5 сая/ш/га үрийн нормоор хөрсний 4-6 см гүнд; Зусах Рапсын Хятад сортын үрээр 5-р сарын 24-25-нд 2.0 сая ш/га үрийн нормоор хөрсний 2-3 см гүнд хавж элдэншүүлэх технологийн нөхцөлд тохирсон Омичка-СКП-2.1 үрлэгчээр тариалалтыг  гүйцэтгэсэн.

2-р зураг. Буудайн тариалалт, Омичка-СКП-2.1 үрлэгч


Туршлагын талбайн хэмжээ:

Буудай: Туршлагын талбайн хөрсийг хавж элдэншүүлэх технологийн нөхцөлд үр тариа төмс 2 талбайт (усалгаатай), уринш-буудай 2 талбайт (усалгаагүй) сэлгээ бүхий талбайд бордоот 5 хувилбар, 4 давталттайгаар дэвсэгүүдийг рендомезийн аргаар байрлуулсан. Туршлагын нэг дэвсгийн хэмжээ 126 м2 (2.1 м өргөн, 60 м урт), нийт 0.38  га талбай.

Бордоот туршлага нь тарих үрээ бордоогоор норгох (үр), буудайн бутлалт (б), түрүүлэлтийн (т) үед навчны гадаргуугаар нэмэлтээр бордсон хувилбаруудаас бүрдэнэ.

Үүнд: Туршлагын хувилбарууд:

  1. N120P80K80 (усалгаатай фон), N60P40K40 (усалгаагүй фон)
  2. Фон + Дархан Ризо бактери
  3. Фон + Дархан Гумат
  4. Фон + Биогум
  5. Фон + Гумат 7В

Рапс:  Рапсын Хятад сортын үрээр 6 хувилбар 4 давталттайгаар дэвсэгүүдийг рендомезийн аргаар байрлуулсан. Нийт талбайн хэмжээ 0.25 га, 1 дэвсгийн хэмжээ

105м2 (2.1 өргөн, 50 м урт) талбайд тарив.

Бордоот туршлага нь тарих үрээ бордоогоор норгох (т.үр), рапсын жинхэнэ навч үүсэх үе (ж.н.ү), бундуулалт (б) үед навчны гадаргуугаар нэмэлтээр бордсон хувилбаруудаас бүрдэнэ. Үүнд:

  1. Хяналт (бордоогүй)
  2. Дархан гумат 0.5 л/т
  3. Дархан гумат 1.0 л/т
  4. Биостим 5.5  л/т  
  5. Дархан Ризо 10 л/т
  6. Гумат-7В 1.0  л/т

Бордоо хэрэглэсэн аргачлал

Үндсэн бордоо: Усалгаатай (N120P80K80) ба усалгаагүй (N60P40K40) талбайн нөхцөлд зусах буудайг бордохыг зөвлөсөн тун, нормыг баримтлан бордсон. Усалгаатай тариалангийн нөхцөлд үндсэн бордоог (N80P70K70) кг/га үйлчлэх бодисоор, усалгаагүй талбайд  (N40P30K30) кг/га үйлчлэх бодисоор тус тус буудайн тарилт хийхээс 20 хоногийн өмнө бордоог талбайд жигд цацах зорилгоор дүүжин цацагч ашиглан бордсон.

3-р Зураг. Туршлагын талбайд үндсэн бордоо цацалт, хөрс боловсруулалт

Тарилтын үеийн бордоо:

Үрлэн бүтэцтэй эрдэс бордоог  (N20P10K10)  кг/га үйлчлэх бодисоор тооцож аль ч технологийн нөхцөлд тарих үрлэгчийн  үрийн бункерт хийж тариалалтыг гүйцэтгэв.

Тарих үрийн материалыг бордсон аргачлал

  • Дархан Ризо био шингэн бордоо (10 л/т):  10 л био шингэн бордоон дээр 5 л ус нэмж 15 л ажлын уусмал бэлтгэж 1 т үр бордож 1-2 цаг байлгаж сэрвээж хатаасан; 
  • Дархан Гумат био шингэн бордоо (1.5 л/т):  1.5 литр шингэн бордоон дээр 13.5 литр ус нэмж 15 литр ажлын уусмал болгон шингэлэж тарих тонн үрийг бордож сэрвээж, хатаасан;
  • Биогум шингэн бордоо: 4.0 л бордоон дээр 11 л ус нэмж нийт 15 л ажлын уусмал бэлтгэж 1 т үр бордож хатааж тарилтанд бэлтгэв.
  • Гумат 7В шингэн бордоо: Тарих үрэнд 1 л/т нормоор 15 л ажлын уусмал бэлтгэж тооцож үрээ бордож хатааж, тарилтанд бэлтгэж шуудайлсан.

 4-р зураг. Тарих үрийг бордож  тарилтад бэлтгэж, тарилтын үеийн эрдэс бордоо


СУДАЛГААНЫ ҮР ДҮН

Хүрэн хөрсний тэжээлийн бодисын агуулалт

Буудай тарьсан талбайн хүрэн хөрсний шим тэжээлийн бодисын агуулалтад бордооны нөлөө

Судалгаа явуулсан (2022-2023 он) жилүүдэд талбайн хөрсний шим тэжээлийн голлох үзүүлэлт болох ялзмагийн агуулалт тарихын өмнө үндсэн бордооны үйлчлэлд хөрсний 0-20 см гүнд усалгаатай талбайд 1.47% агуулагдаж буудайн бүрэн болцын үед 1.05% болж 0.42%-иар буурсан, хавар усалгаагүй талбайд 1.39 %  агуулагдаж намар (хураалтын дараа) эрдэс бордоот хувилбуудад 1.30 % агуулагдаж 0.09 %-иар буурч ургацаар алдагдсан дүнтэй байна.

Хүснэгт 1. Хүрэн хөрсний ялзмагийн агуулалтад бордооны нөлөө, 0-20 см, (2022-2023 оны дундаж дүн)

Хувилбар

Ялзмаг,%

Усалгаатай

талбай

Усалгаагүй

талбай

V

IX

V

IX

Эрдэс бордоо

N120P80K80 (усалгаатай фон)

1.47

1.05

1.39

-

N60P40K40 (усалгаагүй фон)

-

1.30

Биологийн бордоо

(фон) + Дархан Ризо

1.47

0.85

1.39

0.98

(фон) + Дархан Гумат

1.35

1.49

(фон) + Биогум

1.45

1.43

(фон) + Гумат 7В

1.44

1.37

Дундаж

1.47

1.27

1.39

1.32

Тайлбар: V- тарилтын өмнө;  IX -бүрэн болц;

Туршлагад хэрэглэсэн эрдэс болон биологийн шингэн бордооны хам үйлчлэлд хүрэн хөрсний ялзмаг (усалгаа ба усалгаагүй) дунджаар 1.27-1.32% агуулагдаж 0.02-0.22%-иар нэмэгдсэн байна (хүснэгт 1).

Хүрэн хөрсний тэжээлийн бодисын агуулалт эрдэс болон биологийн бордооны хам үйлчлэлд нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, усалгаатай буудайн бүрэн болцын үед хүрэн хөрсний 0-20 см гүнд агуулагдах нитрат азотын агуулалт эрдэс бордоо (фон)-той хувилбарт 1.05 мг/100г агуулагдаж био бордоот хувилбаруудаас 0.07 мг-аар бурсан байна.

Хөдөлгөөнт фосфорын хангамж эрдэс бордооны үйлчлэлд буудайн бүрэн болцын үед 100 г хөрсөнд 4.1 мг агуулагдаж тарилтын өмнөх үеэс 1.1 мг-аар нэмэгдсэн  байна. Энэ нь эрдэс бордооноос хөрсний фосфор хөдөлгөөнт хэлбэрт шилжиж буудайн хангамжийг нэмэгдүүлж сайн хангалттай ангилалд шилжсэн байна.

Солилцох калийн агуулалт хүрэн хөрсний 0-20 см гүнд бордоот хувилбаруудын дунджаар 100 г хөрсөнд 9.3 мг, хавар тарилтын өмнөх үеийн агуулалтаас 3.5 мг-аар нэмэгдсэн ба хамгийн их нэмэгдэл Биогум (9.7 мг/100 г)-д байна.

Харин усалгаагүй талбайн хөрсний нитрат азотын агуулалт намар бордоот хувилбаруудад дунджаар 1.1 мг/100г буюу маш бага хангалттай байна. Дархан Гумат, Биогум, Гумат 7В шингэн бордооны үйлчлэлд 100 г хөрсөнл 1.2 мг агуулагдаж фоноос 0.06 мг-аар, бактерийн бордооноос 0.4 мг-аар тус тус илүү хуримтлагдсан байна.

Хүрэн хөрсний хөдөлгөөнт фосфорын агуулалт хураалтын дараа буюу намар 100 г хөрсөнд 2.1-3.1 мг-д хэлбэлзэж дунджаар 2.5 мг байгаа нь үр тарианы таримлын ургац бүрдэхэд дундаас хангалттай түвшинд байгааг илтгэж байна (Хүснэгт 2).

Уринш, буудай 2 талбайт сэлгээний буудайн бүрэн болцын үед солилцох калийн агуулалт эрдэс болон био бордооны хам үйлчлэлд дунджаар 100 г хөрсөнд 8.6мг агуулагдаж энэ үзүүлэлт фон хувилбараас 1.6 мг-аар, тарилтын өмнөх үеийн агуулалтаас 3.2 мг-аар нэмэгдсэн дүнтэй байна.

Хүснэгт 2. Хүрэн хөрсний агрохимийн шинж чанарт бордооны нөлөө, 0-20 см, (2022-2023 оны дундаж дүн)

Хувилбар

Хөрсөн дэх тэжээлийн бодисын агуулалт

Усалгаатай талбай

Усалгаагүй талбай

NO3-N

P205

K20

NO3-N

P205

K20

мг/100г

V

IX

V

IX

V

IX

V

IX

V

IX

V

IX

N120P80K80 (усалгаатай фон)

1.59

1.05

3.0

4.1

5.8

9.8

1.2

-

4.2

-

5.7

-

N60P40K40 (усалгаагүй фон)

-

-

-

1.1

2.1

8.9

(фон) + Дархан Ризо

0.69

3.3

8.6

0.8

2.4

9.2

(фон) + Дархан Гумат

1.22

3.9

9.5

1.2

3.1

8.8

(фон) + Биогум

1.29

4.0

9.7

1.2

2.6

8.3

(фон) + Гумат 7В

1.29

4.2

8.9

1.2

2.4

7.9

Дундаж

1.59

1.11

3.0

3.9

5.8

9.3

1.2

1.1

4.2

2.5

5.7

8.6

  Тайлбар: V- тарилтын өмнө; IX -бүрэн болц;

Бидний судалгаа явуулсан талбайн хөрсний урвалын орчин ерөнхийдөө сул хүчиллэгээс саармаг орчинтой. Туршлагын эхэн хугацаанд эрдэс (N60P40K40) бордоотой хувилбарт хөрсний урвалын орчны эрс өөрчлөлт ажиглагдахгүй байгаа бөгөөд энэ нь нэг талаас талбайн хөрс дунд шавранцар механик бүрэлдэхүүнтэй учраас буферлэг шинж чанар сайтай, нөгөө  талаас уг талбайд өмнө нь бордоо хэрэглэж байгаагүйгээс гадна био бордоо нь өөрөө хөрсний буферлэг шинж чанарыг сайжруулдагтай холбоотой юм.

Рапс тарьсан талбайн хөрсний тэжээлийн бодисын агуулалтад бордооны нөлөө

Хөрсний үржил шимийн үндсэн үзүүлэлт болох ялзмагийн агуулалт тарилтын өмнө хөрсний 0-20 см-ийн гүнд 1.63 % агуулагдаж байлаа.

Хөрсний урвалын орчин тарилтын өмнө саармаг (рН 6.68), хураалтын дараа өөрчлөгдөж саармагаас сул шүлтлэг (рН 7.22-7.73), Гумат 7В хувилбарт шүлтлэг  (рН 7.91) болж байна. Хялбар ашиглагдах хөдөлгөөнт шим тэжээлийн бодисын хангалтын зэргээр туршлагын талбайн хөрс нь рапс тариалахад нитрат азотоор маш бага, хөдөлгөөнт фосфор, солилцох калиар бага хангалттай түвшинд байсан.

Хүрэн хөрсний ялмагийн агуулалт рапс хураасны дараа био бордоот хувилбарт 2.14% агуулагдаж тарилтын өмнөх үеэс 0.51%-иар, мөн үеийн хяналтаас 0.53%-иар нэмэгдсэн байна.

Хүснэгт 3. Хүрэн хөрсний агрохимийн шинж чанарт бордооны нөлөө, 0-20 см, (2022-2023 оны дундаж дүн)

Хувилбар

Шинжилгээний төрөл

Ялзмаг,%

NO3-N

P205

K20

V

IX

V

IX

V

IX

V

IX

Хяналт (бордоогүй)

1.63

1.61

1.85

1.23

1.40

1.62

8.90

8.28

Био бордоо

2.14

1.64

2.66

6.83

Тайлбар: V- тарилтын өмнө;  IX -бүрэн болц;

Хөрсний 0-20 см гүн дэх нитрат азот (NO3-N)-ын агуулалт хураалтын дараа 1.64 мг/100г, хөдөлгөөнт фосфор (P205) 2.66мг/100г хөрсөнд агуулагдаж дээрх дарааллаар бордоо хэрэглээгүй хувилбараас 100г хөрс тутамд 0.41мг-аар, 1.04 мг-аар нэмэгдэж тэжээлийн бодисын хангалт биологийн бордооны үйлчлэлд нэмэгдэх хандлагатай байна.

Таримлын хээрийн цухуйцад био бордооны нөлөө

 

Буудайн хээрийн цухуйцад эрдэс болон био бордооны нөлөө

Таримлын ургац бүрдүүлэлтэд хээрийн цухуйц чухал үүрэг гүйцэтгэдэг. Бидний судалгааны (2022-2023 он) жилүүдэ буудайн хээрийн цухуйц бордоот хувилбаруудад 15-20 хоногт жигдэрч 49.1-69.7%-д хэлбэлзэж,  таримал харьцангуй тэнхлүүн байх нөхцөл бүрдэж байв (Хүснэгт 4).

Хүснэгт 4. Буудайн  хээрийн цухуйцад бордооны нөлөө, (2022-2023 оны дундаж дүн)

Хувилбар

Буудайн хээрийн

цухуйц , %

Цухуйцын нэмэгдэл, %

N120P80K80                 (фоноос)

N60P40K40
    (фоноос)

I

II

I

II

1

N120P80K80 (усалгаатай фон)

66.6b

-

-

-

2

N60P40K40 (усалгаагүй фон)

-

49.1

-

-

3

Фон + Дархан-Ризо

67.4ab

50.4

0.8

1.3

4

Фон + Дархан Гумат

68.4

50.6

1.8

1.5

5

Фон + Биогум

69.7

45.3

3.1

-

6

Фон + Гумат 7В

66.8

42.0

0.2

-

Био бордоот дундаж

68.1

47.1

1.5

1.4

Тайлбар: I – усалгаатай талбай; II - усалгаагүй талбай;

Буудайн хээрийн цухуйц эрдэс бүрэн бордооны дан үйлчлэлд  49.1-66.6%, эрдэс болон биологийн шингэн бордооны хам үйлчлэлд дунджаар 47.5-68.1% цухуйж, хээрийн цухуйцын нэмэгдэл фон хувилбараас 1.4-1.5%-иар илүү байлаа.

Туршлагын фон хувилбартай харьцуулахад усалгаатай талбайн буудайн цухуйц Биогум бордооны үйлчлэлд 3.1%-иар, усалгаагүй талбайн буудайн цухуйц Дархан Гумат бордооны үйлчлэлд мэдрэг байж 1.5%-иар нэмэгдэх шалтгаан болсон байна.

Рапсын хээрийн цухуйцад бордооны тунгийн нөлөө

Рапсын үрэнд тарилтын өмнө бордоо хэрэглэснээр хээрийн цухуйц 2 жилийн дундажаар хувилбарууд 47.8-59.3 %, бордоотой хувилбарууд хяналтаас 5.7-11.6% давуу үүнээс Биостим буюу Дархан гумат-0.5 л/т, Дархан Ризо 5 л/т тунгаар хольж хэрэглэсэн хувилбар бусад хувилбараас бодитой давуу байлаа.

Хүснэгт 5. Рапсын цухуйцад бордооны нөлөө, % (2022-2023 оны дундаж дүн)

Хувилбар

Хээрийн цухуйц дундаж %

Бордооноос нэмэгдсэн цухуйц,%

Хяналт (бордоогүй)

47.8b

-

Дархан Гумат 0.5 л/т

54.4ab

6.6

Дархан Гумат 1.0 л/т

53.4ab

5.7

Дархан Ризо   10 л/т

57.7ab

9.9

Биостим         5.5 л/т

59.3a

11.6

Гумат 7в        1.0 л/т

56.1ab

8.3

Бордоот хувилбаруудын дундаж

56.2

8.4

 

Дээрх тахирмагт Биостим бордооны үйлчлэлд цухуйцын хувь хяналтаас бодитой давуу, бордоот хувилбаруудын хувьд хяналтаас дунджаар 5.7-9.9 %-иар давуу боловч бодитой давуу биш байлаа.

Таримлуудын ургацад био бордооны нөлөө

Буудайн ургацад эрдэс болон био бордооны хам нөлөө

Судалгаа явуулсан усалгаатай ба усалгаагүй технологийн нөхцөлд буудайн ургац бордоот хувилбаруудад 17.1-26.5 ц/га-д хэлбэлзэж дунджаар 21.3 ц/га буюу фоноос 3.5 ц/га нэмэгдсэн байна.

Усалгаа, эрдэс бүрэн бордоо (фон)-ны үйлчлэлд 18.6 ц/га ургац бүрдүүлсэн байна. Буудайн ургац био бордооны хэрэглэсэн арга, давтамжийн хувьд фон хувилбартай харьцуулахад  1 удаа (тарих үрэнд) бордоход дунджаар 2.4 ц/га буюу 12.9 %-иар, 2 удаа (тарих үрэнд+бутлалтын үед) бордоход 4.2 ц/га буюу 22.6%-иар, 3 удаа (тарих үрэнд+бутлалт+түрүүлэлтийн үед) бордоход 6.1 ц/га буюу 32.8%-иар илүү нэмэгдэл ургац бүрдсэн байна (хүснэгт 6).

Судлаач Б.Энхбаатар (2004), Д.Наранчимэг (2004), М.Дугармаа (2005), Ц.Нарандэлгэр (2006), Б.Дэлгэрмаа (2007) нарын судалгаагаар ХАА-н таримлыг тариалах үед ризо бактерийн хуурай бордоог үртэй нь хамт хэрэглэхэд бордооны үйлчлэл ихээхэн үр дүнтэй байсан бөгөөд буудайн ургацыг 18.7-45.3 %-иар, үрийн төмсний ургац 20.8-43.3%-иар, төрөл бүрийн хүнсний ногооны ургацыг 33.1-56%-иар нэмэгдсэн байна.

Бидний судалгааны дүнгээр усалгаатай нөхцөлд эрдэс бордоо (N120P80K80) болон бусад бордоог нэмэлтээр хэрэглэснээр 18.6-24.7 ц/га ургац буюу 12.9-32.8% нэмэгдүүлэх боломжтой байна.

Биогум бордооны 1 удаа (тарих үрэнд)-ийн үйлчлэлд Дархан 144 сорт мэдрэг байж фон хувилбараас 3.7 ц/га буюу 21.6%-иар, 2 удаагийн бор долтоос 1.8 ц/га-аар илүү нэмэгдүүлжээ. Харин усалгаагүй нөхцөлд тариалсан Дархан 144 сортын буудайн ургац бордоот хувилбаруудад 16.7-21.8 ц/га хооронд хэлбэлзэж ургацын дундаж 19.8 ц/га буюу бордоогүйгээс 2.7 ц/га буюу  15.8 %-иар нэмэгдсэн.

Буудайн ургац тарих үрийн (1 удаа) бордоот хувилбаруудад 16.7-20.8 ц/га-д хэлбэлзэж дунджаар 18.9 ц/га буюу фон (N60P40K40) хувилбараас 15.2%-иар нэмэгдсэн байна.  Био шингэн бордооны 2 удаа (тарих үрэнд+бутлалт)-ийн үйлчлэлд буудайн ургац 18.7-21.3 ц/га-д хэлбэлзэж дунджаар 19.8 ц/га бүрдүүлж фоноос 2.7 ц/га буюу 15.8-%-иар бодитой давуу ургац бүрдүүлсэн байна. Усалгаагүй нөхцөлд тарилтын үеийн Хими, хими технологийн хүрээлэнгийн үйлдвэрлэсэн Гумат хуурай бордооны үйлчлэл буудайн сэлгээнд харилцан адилгүй нөлөөлж  буудайн ургац 4.8-5.5 ц/га буюу 45.1-55.2%-иар нэмэгдсэн байлаа [6].  

Хонгор сумын усалгаагүй тариалангийн нөхцөлд 3 удаа (тарих үрэнд+бутлалт+түрүүлэлт)-ийн бордооны үйлчлэлд буудайн ургац 19.7-21.8 ц/га хооронд ургац бүрдэж дунджаар 20.6 ц/га байна. Фон буюу эрдэс бүрэн (N60P40K40) бордоот хувилбарын ургацтай харьцуулахад га-аас 3.5 ц буюу 20.5%-ийн ургац нэмэгджээ (хүснэгт 5).

Дархан Гумат органик шингэн бордоог буудайн ургалтын хугацаанд 2 удаа (тарих үрэнд+бутлалтын үед)-ийн үйлчлэлд буудайн ургац 21.3 ц/га бүрдүүлж фон хувилбараас 4.2 ц/га (24.6%), 1 удаагийн үйлчлэлээс 1.6 ц/га буюу (8.2%), 3 удаагийн бордсон ургацаас 1.3 ц/га (6.5%)-аар нэмэлт ургацыг бүрдүүлж байна.

Дархан Ризо био шингэн бордоогоор 3 удаа (тарих үрэнд+бутлалт+түрүүлэлт) бордож тариалах нь нэгж талбайгаас авах ургацад эерэгээр нөлөөлж 21.8 ц/га бүрдсэн байна. Үүнийг фон хувилбарын ургацтай харьцуулахад 27.5%-иар, 1 удаа бордсон ургацтай харьцуулахад 3.2 ц/га ба 17.2%-иар, 2 удаа бордсонтой харьцуулахад1.5 ц/га буюу 7.4%-иар ургац нэмэгдэх боломжтойг илрүүллээ.

Хүснэгт 6. Дархан-144 сортын буудайн ургацад био бордооны нөлөө, (2022-2023 оны дундаж дүн)

Хувилбар

Усалгаатай буудайн

 ургац

Усалгаагүй буудайн

ургац

Ургац,

ц/га

Нэмэлт ургац

N120P80K80  (фоноос)

Ургац,

ц/га

Нэмэлт ургац

N60P40K40  (фоноос)

ц/га

%

ц/га

%

N120P80K80 (фон)

18.6bc

-

-

-

-

-

N60P40K40 (фон)

-

-

-

17.1

-

-

1 удаа (тарих үрэнд)

(фон) + Дархан-Ризо

20.4abc

1.8

9.7

18.6

1.5

8.8

(фон) + Дархан-Гумат

21.2

2.6

14.0

19.7

2.6

15.2

(фон) + Биогум

22.3

3.7

19.9

20.8

3.7

21.6

(фон) + Гумат 7В

20.3

1.7

9.1

16.7

-0.4

-2.3

Дундаж

21.0

2.4

12.9

18.9

2.6

15.2

2 удаа (тарих үрэнд+бутлалтын үед)

(фон) + Дархан-Ризо

21.8abc

3.2

17.2

20.3

3.2

18.7

(фон) + Дархан-Гумат

23.1

4.5

24.2

21.3

4.2

24.6

(фон) + Биогум

24.5

5.9

31.7

18.9

1.8

10.5

(фон) + Гумат 7В

21.8

3.2

17.2

18.7

1.6

9.3

Дундаж

22.8

4.2

22.6

19.8

2.7

15.8

3 удаа (тарих үрэнд+бутлалт+түрүүлэлтийн үед)

(фон) + Дархан-Ризо

24.1ab

5.5

29.6

21.8

4.7

27.5

(фон) + Дархан-Гумат

25.4

6.8

36.6

20.0

2.9

16.9

(фон) + Биогум

26.5

7.9

42.5

21.0

3.9

22.8

(фон) + Гумат 7В

22.8

4.2

22.6

19.7

2.6

15.2

Дундаж

24.7

6.1

32.8

20.6

3.5

20.5

 Бактерийн шингэн бордоог 10-30 л/т үрэнд үйлчилж тариалахад буудайн ургацыг бордоогүй хяналтаас 14-28% нэмэгдүүлж байв (Н.Оюундалай, 2017).

Судалгааны аль ч технологийн нөхцөлд тарих үрийг био бордоогоор бордож дэвтээж (сэврээж) тариалаад, буудайн бутлалт, түрүүлэлтийн үед нэмэлтээр үндэсний бус замаар иш, навчинд ойртуулан (3 удаа) бордох нь фон хувилбартай харьцуулахад ургацын нэмэгдэл хамгийн өндөр усалгаатай буудайн ургац дунджаар 6.1 ц/га буюу 32.8%-иар, усалгаагүй буудайн ургац 3.5 ц/га буюу 20.5%-иар нэмэгдэж байна.

Тахирмаг 1.  Дархан-144 сортын буудайн ургац, ц/га

Доктор Ж.Намбар, Д.Хишигсүрэн нарын 2018-2019 оны судалгаагаар Дархан Ризо бактерийн бордоот хувилбарт буудайн соёололт хяналт болон бусад бордооноос 10-15.2%-иар илүү байж, ургацын дүнгээр хяналтаас 5.0 ц/га-аар, бусад бордооны төрлүүд болох эрдэс бордоотойгоос 2.5 ц/га, органик бордоо (бууцан)-оос 2.7 ц/га-аар, гумат-7В бордооноос 4.9 ц/га-аар илүү байв.

Рапсын ургацад био бордооны нөлөө

Рапсын ургац судалгааны 2 жилийн дундаж дүнгээр бордоотой хувилбарууд хяналтаас 0.7-5.8 ц/га-аар давуу ургац бүрдүүлжээ.

Судалгааны 2022 оны ургацын дүнгээр бордоогүй (хяналт) хувилбар 6.0 ц/га,  үртэй хамт болон ургалтын хугацаанд хэрэглэсэн бордоотой хувилбарууд хяналтаас 1.8-8.1 ц/га-аар илүү ургац бүрдүүлсэн байна.

Биостим бордоог 2 удаа (үртэй хамт + жинхэнэ навч үүсэх үед) зөвлөсөн тунгаар хэрэглэсэн хувилбар бусад хувилбараас өндөр буюу 14.1 ц/га ургацтай байж шалгарав.

Судалгааны 2023 онд бордоогүй (хяналт) хувилбарт 7.3 ц/га ургац бүрдүүлсэн байна. Дархан Гумат бордооны 1 удаа (үртэй хамт 1.0 л/т)  болон 2 удаа (үртэй хамт үйлчилээд жинхэнэ навч үүсэх үед), Гумат 7В бордоог 1 л/т тунгаар 1 удаа (үртэй хамт) хэрэглэсэн хувилбарууд хяналтаас даваагүй, харин бусад бордоотой хувилбарууд 0.3-3.9 ц/га илүү ургац бүрдүүлжээ.

Туршлагад хэрэгдэсэн био бордоонуудаас Биостим бордоог 1-3 удаа (үртэй хамт+жинхэнэ навч үүсэх үед болон бундуулалтын үед  0.5:5 л/га) хэрэглэсэн хувилбарууд 10.2-11.2 ц/га ургац өгч хяналт хувилбараас 2.9-3.9 ц/га, бусад бордоот хувилбараас 1.1-1.4 ц/га-аар илүү  ургац өгч байлаа. Бордоот хувилбаруудыг харьцуулахад Биостим бордоог үрэнд үйлчлээд (1 удаа) жинхэнэ навч үүсэх үед дахин (2 удаа) 0.5:5 л/га тунгаар хэрэглэсэн хувилбар бусад хувилбараас бодитой давуу буюу 12.4 ц/га ургац бүрдүүлсэн байна

Хүснэгт 7. Рапсын аж ахуйн ургацад биобордооны тун, хэрэглэсэн хугацааны нөлөө, (2022-2023 оны дундаж дүн)

Хувилбар

Огноо

Дундаж, ц/га

Хяналтаас давсан ургац, ц/га

2022

2023

Хяналт (бордоогүй)

6.0

7.3

6.6 g

-

(1 удаа) Үртэй хамт, л/т

Дархан Гумат 0.5 л

8.3

10.0

9.1 bcde

2.5

Дархан Гумат 1.0 л

8.5

6.2

7.3 fg

0.7

Дархан Ризо   10 л

7.8

8.8

8.3 def

1.7

Биостим          5.5 л

10.3

10.2

10.2 b

3.6

Гумат 7в         1.0 л

8.0

7.2

7.6 efg

1.0

Бордоот хувилбарын дундаж

8.6

8.5

8.5

1.9

(2 удаа) Үртэй хамт + Жинхэнэ навч үүсэх үед, л/га

Дархан Гумат 0.5 л

9.6

9.8

9.7bcd

1.1

Дархан Гумат 1.0 л

11.0

6.8

8.9 cdef

2.3

Дархан Ризо   10 л

10.8

9.2

10.0 bc

3.4

Биостим          5.5 л

14.1

10.8

12.4 a

5.8

Гумат 7в         1.0 л

9.5

7.6

8.6cdef

2.0

Бордоот хувилбарын дундаж

11.0

8.8

9.9

3.3

 (3 удаа) Үртэй хамт + Жинхэнэ навч үүсэх+Бундуулалтын үед, л/га

Дархан Гумат 0.5 л

8.8

9.8

9.3 bcd

2.7

Дархан Гумат 1.0 л

10.8

7.8

9.3 bcd

2.7

Дархан Ризо   10 л

8.0

10.1

9.0 bcde

2.4

Биостим          5.5 л

9.4

11.2

10.3 b

3.7

Гумат 7в         1.0 л

10.2

8.0

9.1 bcde

2.5

Бордоот хувилбарын дундаж

9.4

9.4

9.4

 

Дархан Гумат болон Биостим үрэнд үйлчилсэн болон жинхэнэ навч үүсэх үед хэрэглэсэн хувилбарын дундаж ургац 12.4 ц/га буюу бусад хувилбараас бодитой давуу байж шалгарав.

Дархан гуматын бордоог үрэнд 1.0 л/т болон Гумат 7В бордоог үртэй хамт хэрэглэсэн хувилбарууд хяналтаас 0.7-1.0 ц/га илүү ургацтай боловч бодитой давуу биш, бусад бордоот хувилбарууд хяналтаас бодитой давуу байлаа.

Таримлын үрийн чанарт био бордооны нөлөө

Буудайн үрийн чанарт эрдэс ба био бордооны хам нөлөө:

Бидний 2022-2023 онд гүйцэтгэсэн судалгаагаар усалгаатай нөхцөлд Дархан-144 сортын буудайн үрэнд уургийн агуулалт дунджаар 11.3 % (11.1-12.7%),  азот бүхий эрдэс бүрэн (N120P80K80) үндсэн бордоот хувилбарт уургийн агуулалт 11.1% агуулагдаж  байна (Хүснэгт 8). Буудайн үрийн уургийн агуулалт туршлагад хэрэглэсэн био бордоо тус бүрийн хэрэглэсэн арга, хугацаа давтамжаас хамааран харилцан адилгүй нөлөөлсөн байна. Тухайлбал, Тарих үрийг био бордоогоор бордож (сэврээж) тарихад буудайн үрийн уургийн агуулалт дунджаар 12.4%  буюу  үндсэн дэвсэг (фон)-ээс 1.3%-иар агуулалт өндөр байв.

Усалгаатай нөхцөлд буудайн тарих үр болон ургалтын эхэн бутлалтын үед нэмэлтээр навчны гадаргуугаар бордох нь үрийн уургийн агуулалт фон хувилбараас 0.4%-иар илүү, харин тарих үр-бутлалт-түрүүлэлтийн үеийн (3 удаа) бордооны үйлчлэлд 0.2% агуулалттай байж онцын ялгаа илэрсэнгүй. Иймээс усалгаатай буудайн тариаланд үндсэн бордоог хэрэглэхийн зэрэгцээ нэмэлт бордоог ургалтын хугацаанд хэсэгчилэн 1-2 удаа усалгаатай хамт хэрэглэх нь үрийн уургийн агуулалтыг дээшлүүлэх чухал хүчин зүйл болж байна.

 

Хүснэгт 8.  Буудайн үрийн чанарт бордооны нөлөө (%), (2022-2023 оны дундаж дүн)

Хувилбар

Уураг, %

Цавуулаг, %

I

II

I

II

N120P80K80 (усалгаатай фон)

11.1

-

25.1

-

N60P40K40 (усалгаагүй фон)

-

13.0

-

31.1

1 удаа (тарих үрэнд)

(фон)+ Дархан-Ризо

11.3

12.6

26.9

30.1

(фон)+ Дархан Гумат

10.8

11.8

28.6

30.6

(фон)+ Биогум

12.4

12.8

30.2

30.4

(фон)+ Гумат 7В

10.7

10.3

29.7

30.5

дундаж

11.3

11.9

28.8

30.4

2 удаа (тарих үрэнд+бутлалтын үед)

(фон)+ Дархан-Ризо

10.8

11.9

25.1

30.6

(фон)+ Дархан Гумат

11.2

11.6

28.0

30.0

(фон)+ Биогум

11.3

12.0

29.3

30.7

(фон)+ Гумат 7В

12.7

11.5

30.0

29.9

дундаж

11.5

11.7

28.1

30.3

3 удаа (тарих үрэнд+бутлалт+түрүүлэлтийн үед)

(фон)+ Дархан-Ризо

12.0

12.3

26.9

31.4

(фон)+ Дархан Гумат

10.9

11.2

26.3

30.5

(фон)+ Биогум

11.2

11.1

28.4

28.8

(фон)+ Гумат 7В

11.0

11.7

29.6

31.0

дундаж

11.3

11.6

27.8

30.4

Тайлбар: I  - усалгаатай буудай;  II – усалгаагүй буудай

Судлаач Б.Баярсайхан, Д.Туул нар усалгаатай нөхцөлд зусах буудайг тариалахад үндсэн бордоонд эрдэс бүрэн бордоог N80P80K80 тунгаар, ургалтын хугацааны буудайн бутлалт, аарцан болцын үед азотыг N20 тунгаар тус тус хэрэглэхэд үрэн дэх уураг хамгийн өндөр (14.6%), харин үндсэн бордоон дээр нэмэлтээр N20 бордоог тарилтын үед дангаар, бутлалтын үед гербицидтэй хамт хэрэглэхэд үрэнд цавуулгийн агуулалтын үзүүлэлт хамгийн өндөр (34.5%) байж үрийн чанарыг сайжруулж байлаа (2019 он).

Биогум бордоогоор тарих үрийг бордоход үрийн уургийн агуулалт хамгийн өндөр буюу фон хувилбараас 1.3%-иар илүү, Дархан Ризо био бордооны 3 удаа (тарих үр+бутлалт+түрүүлэлт) -ийн үйлчлэлд уураг 12.0% буюу фон хувилбараас 0.9%-иар, Гумат 7В бордоог 2 удаа (тарих үр+бутлалт) -ийн үйлчлэлд 12.7% агуулагдаж фон хувилбараас 1.6%-иар тус тус илүү хуримтлагдсан байна.

Судалгааны жилд үрийн цавуулгийн агуулалтад бордооны нөлөө тод илэрч байв. Төвийн бүсийн усалгаатай нөхцөлд эрдэс бүрэн (N120P80K80) үндсэн бордоо ба нэмэлт био бордооны үйлчлэлд үрэн дэх цавуулгийн агуулалт дунджаар 27.4% (25.1-30.2%) байна.

Усалгаатай буудайн тариаланд тарих үрийг бордож тариалалт хийх нь үрийн цавуулгийн агуулалт дунджаар 28.8%, тарилт ба бутлалтын үед давтан бордоход 28.1%, тарих үр-бутлалт-түрүүлэлтийн үед усалгаагаар шүршиж хэрэглэх нь 27.8%-д хүрэх боломжийг бүрдүүлж байна. Эдгээрийг фон хувилбарын үрийн цавуулгийн агуулалттай харьцуулахад дээрх дарааллаар 3.7%, 3.0%, 2.7%-ийн хуримтлал өндөр байлаа. 

Доктор Ж.Намбар, Д.Хишигсүрэн нарын 2018-2019 оны судалгаагаар зусах буудайн үрийн чанарт бордооны тунгийн нөлөөг судалсан дүнгээс үзэхэд ризобактерийн бордоо 4 кг/га хувилбарт уураг 19.1%, цавуулаг  34.0%, 6 кг/га хувилбар уураг 15.8%, цавуулаг 32.3%, 8 кг/га хувилбар уураг 24.1%, цавуулаг  32.0% тус тус байгаа нь хяналтаас уураг 2.0-10.3%, цавуулаг 0.6-2.6% тус тус илүү байж тунг нэмэгдүүлэх тутам үрийн чанар сайжрах боломжтойг харуулж байна.

Дорнод бүсэд доктор О. Мөнхжаргал (1998)-ын зусах рапсыг усалгаа, бордоотой нөхцөлд судалснаар  дан усалгаанаас 3.5 ц/га, дан бууцнаас 11.8 ц/га, дан эрдэс бордооноос 12.2 ц/га, харин бууц, эрдэс бордоог хамтатган хэрэглэхэд ургац 12.2-17.8 ц/га-аар илүү нэмэлт ургацыг хяналттай харьцуулахад өгч байв. Ялангуяа эрдэс бордооны тунг нэмэгдүүлсэн хувилбар бараг 2 дахин илүү ургацыг өгч байжээ.

Рапсын үрийн чанарт бордооны нөлөө

Бидний судалгаагаар бордоогүй хяналт хувилбар уураг 16.4 %, Дархан гуматын бордоог үртэй хамт 0.5 болон 1.0 л/т тунгаар хэрэглэсэн (1 удаа) хувилбарууд, 3 удаа давтан хэрэглэсэн Дархан Гумат 0.5 л/га, 1.0 л/га болон Биостим хувилбарууд хяналтаас давж байна.

Хүснэгт 9. Рапсын ургацын үрийн чанарт био шингэн бордооны нөлөө, (2022-2023 оны дундаж дүн)

Хувилбар

Уураг, %

Тосны агуламж, %

(1 удаа)

Үртэй хамт, л/т

(2 удаа) Үртэй хамт+ жинхэнэ навч үүсэх үед, л/га

(3 удаа) Үртэй хамт+ жинхэнэ навч үүсэх үед+бундуулалтын үед, л/га

(Үрэнд)

Үртэй хамт, л/т

(2 удаа) Үртэй хамт+ жинхэнэ навч үүсэх үед, л/га

(3 удаа) Үртэй хамт+ жинхэнэ навч үүсэх үед+бундуулалтын үед, л/га

Хяналт (бордоогүй)

16.4

16.4

16.4

37.5

37.5

37.5

Дархан Гумат 0.5 л

17.4

13.8

17.4

38.2

41.5

39.6

Дархан Гумат 1.0 л

16.6

16.1

18.0

37.8

40.8

41.7

Дархан Ризо   10 л

13.6

14.8

17.0

40.2

41.6

41.5

Биостим          5.5 л

13.5

15.6

16.4

38.3

40.6

40.4

Гумат 7в         1.0 л

12.8

14.7

16.0

37.9

40.7

40.2

Дундаж

14.8

15.0

16.9

38.5

41.0

40.7

Рапсын ургацын чанарт нөлөөлөх гол хүчин зүйл нь үрийн тосны агууламж юм. Бордоогүй хяналт хувилбарт тосны агууламж 37.5 % байсан бол үртэй хамт болон хөгжлийн үе шатаар 2 ба 3 удаа  хэрэглэсэн Дархан Гумат болон Дархан Ризо био бордоот хувилбарууд бүгд хяналтаас давсан байна.

Оросын нэгэн эрдэмтэн рапсын тосны агууламж 65% хүрч магадгүй гэж таамаглаж байсан хэдий ч одоогийн байдлаар рапсын үндсэн сортуудын тосны агууламж Канадад ердөө 45-48%, Хятад, Австралид 41-42% байна.

Дэлхий дээр мажорын тосны агууламж 50.68%; Франц, зефирын тосны агууламж 51.44%; Канад, Жунёу тосны агууламж 54.72%; Хятад HEAR тосны агууламж 54.8% зэрэг газрын тосны агууламж өндөртэй рапсын сортууд бүртгэгдсэн байдаг байна.

Бордооны үр ашгийн тооцоо

Хамгийн бага зардлаар их бүтээгдэхүүн хураан авах нь газар тариалангийн үйлдвэрлэлийн үндсэн зорилтын нэг юм. Бордооны үр өгөөжийг өнөөгийн газар тариаланд ихэвчлэн ургацын түвшин, түүнд зарцуулсан зардлаар тооцдог байна.

Иймээс бид судалгааны дүнд үндэслэн туршлагын хувилбар тус бүрд хэрэглэсэн бордооны өнөөгийн өртөг, түүнээс нэмэгдсэн нэмэгдэл ургацын үнийн зөрүүгээр үр ашгийн хийв.

Буудай болон рапс тариалах, бордоо хэрэглэхэд гарсан бүх зардлыг тооцохын тулд дараах үзүүлэлтүүдийг ашиглав. Үүнд: га-гийн ургац, ц/га, Орлого, мян.төг, Зардал, мян.төг, Ашиг, мян.төг, Ашгийн түвшин, %. Бордооны үр ашгийн тооцоог хийхдээ орлогод: Нэмэлт ургац 1 т буудайн үнэ 1.100.0 мян.төгрөгөөр, 1 т рапсын үнэ 2.300.0 төгрөгөөр тооцож бодов.  Туршлагад хэрэглэсэн биологийн шингэн бордооны үнэ 1 литр Дархан гумат 9500 төг, Дархан ризо 7500 төг, Биостим 8200 төг, Гумат 7В  бордоо 6000 төгрөг байхаар тус тус тооцов.

Буудайн талбайд хэрэглэсэн эрдэс болон био бордооны үр ашгийн тооцоо

Бордооны үр ашгийн тооцоогоор тариалангийн нөхцөлд (усалгаатай, усалгаагүй) эрдэс бордоо хэрэглэсэн үр тарианы нэг га-гийн зардал 1.194.0-2.009.6 мян.төг, эрдэс болон био шингэн бордооноос нэмэгдсэн га-гийн зардал 1.194.0-2.109.0 мян.төг болж байна. Борлуулалтын орлого фон хувилбарт 1.846.9-2.044.6 мян.төг, бордооноос нэмэгдсэн орлого 2.092.8-2.716.0 мян.төгрөгийн хооронд байна.  

Эрдэс болон био бордоот хувилбаруудаас олсон ашиг 35.0-982.5 мян.төг, 1 удаагийн үйлчлэлд олсон ашиг 298.1-653.0 мян.төгрөг, 2 удаагийн үйлчлэлд 446.4-938.0 мян.төг, 3 удаагийн үйлчлэлд 607.0-982.5 мян.төг хооронд байгаа нь (фон) эрдэс бүрэн бордооноос 572.0 мян.төгрөгөөр ашигтай байна (хүснэгт 10).

Хүснэгт 10. Буудайн ургацад бордооны үр ашиг тооцсон дүн, (2022-2023 оны дундаж дүн)

Бордоо хэрэглэсэн давтамж

Давтамж

тоо

Ургац,

т/га

Орлого,                                     мян.төг

 

Зардал,                               мян.төг

Ашиг,

мян.төг

I

II

I

II

I

II

I

II

NPK (фон) хөрсөнд

0

1.9

1.7

2.044.6

1.846.9

2.009.6

1.194.0

35.0

652.9

Үрэнд үйлчлэх

1

2.1

1.9

2.315.7

2.092.8

2.017.7

1.200.5

298.1

653.0

Үр+ бутлалт

2

2.3

2.0

2.510.0

2.186.3

2.063.6

1.248.3

446.4

938.0

Үр+ бутлалт+ түрүүлэлт

3

2.5

2.1

2.716.0

2.277.0

2.109.0

1.294.5

607.0

982.5

Тайлбар: I  - усалгаатай буудай;  II – усалгаагүй буудай

Туршлагад хэрэглэсэн био бордооны хэрэлэсэн хугацаа, давтамжийн хувьд буудайн тарих үрийг Биогум бордоогоор бордож усалгаагүй нөхцөлд тариалахад га-ийн ургац  20.8 ц/га байж бордооноос олох ашиг 1.086.0 мян.төгрөг байж ашгийн түвшин 90.3% буюу фоноос 35.6%-иар билүү байх боломжтой байна.

Дархан Ризо био шингэн бордоог буудайн ургалтын хугацаанд усалгаатай талбайд 2 удаа (тарих үрэнд (10л/т) + бутлалт (10л/га) + түрүүлэлт (10л/га)) бордоог ургалтын үе шатуудад хэрэглэснээр 1 га-ийн зардал фон хувилбараас 164.0-678.0 төгрөгөөр нэмэгдэж байна.  3 удаа бордоход буудайн 21.8 ц/га ургац хураан авснаар борлуулалтын (2.398.0 мян.төгрөг) орлого фон хувилбараас 551.1-1.009.1 төгрөгөөр илүү байх боломжтой байна.

Рапсын талбайд хэрэглэсэн био бордооны үр ашгийн тооцоо

Судалгаагаар рапс тариалахад гарч байгаа нийт зардлын 79.1%-ийг үр, бордоо, хор гербицидийн зардал эзэлж байна гэсэн дүн байдаг. Хяналттай (бордоогүй) харьцуулж зусах рапсын бордооны тунгийн хувилбарууд болон хэрэглэсэн хугацааны үрийн ургацын нэмэгдлээр бордооны үр ашгийн тооцоог хийсэн болно.

Механик боловсруулалт 2 удаа хийсэн уриншийн 1 га талбайд рапс тариалах, хураахад гарах зардлыг 540.5 мянган төгрөг 1 т рапсыг 2.300.0 төгрөгөөр борлуулахаар тооцов.  1 т үрийг 100 га талбайд тарихаар тооцож үр, бордооны үнийг тооцоход 2 жилийн дунджаар бордоо хэрэглэхгүйгээр рапс тариалахад  га талбайгаас 6.6 ц/га ургац бүрдүүлж  га тутмаас 977.4 төгрөгийн ашиг олох боломжтой нь харагдаж байна.  

Хүснэгт 10. Рапсын ургацад бордооны үр ашиг тооцсон дүн, (2022-2023 оны дундаж дүн)

Хувилбар

Ургац,

ц/га

Орлого,

мян.төг

Зардал,

мян.төг

Ашиг,

мян.төг

Бордооны өртөг 1 га-д төгрөг

Хяналт (бордоогүй)

6.6

1.518.0

540.5

977.4

-

Дархан Гумат 0.5 л

9.4

2.154.3

567.9

1.586.4

27.4

Дархан Гумат 1.0 л

8.5

1.955.0

588.1

1.368.8

45.6

Дархан Ризо   10 л

9.1

2.093.0

612.7

1.480.3

72.1

Биостим          5.5 л

11.0

2.522.3

308.4

1.913.9

67.9

Гумат 7в         1.0 л

8.4

1.939.7

565.9

1.373.7

25.4

Бордоотой хувилбаруудын дундаж

9.3

2.132.9

588.2

1.544.6

47.7

Дархан Гуматын бордоог 1 т үрэнд  0.5 л тунгаар 1 удаа  хэрэглэхэд 1.542.5 төг-ийн, үртэй хамт болон жинхэнэ навч үүсэх үед 2 удаа хэрэглэхэд 1.660.0 төг-ийн, 3 үртэй хамт болон жинхэнэ навч үүсэх мөн бундуулалтын үед 3  удаа  бордоход 1.556.5 төгрөгний ашигтай байна. Биостим бордоог тарих үртэй хамт болон жинхэнэ навч үүсэх үед  2 удаа хэрэглэхэд 12.4 ц/га ургац өгч  2.220.5 төгрөгийн орлого олж бордооноос нэмэгдсэн ашиг нь 1.243.1 төгрөг,  3 удаа (үртэй хамт+жинхэнэ навч үүсэх+бундуулалтын үед) хэрэглэхэд 1.726.011.0 төгрөгний ашиг олж бордооноос нэмэгдсэн ашиг нь 748.562.0 төгрөг болж байна.


ТАЛАРХАЛ

Энэхүү судалгааны ажлын арга зүйг боловсруулах, судалгааг гүйцэтгэх, үр дүнг нэгтгэж тайлан бичих, өгүүллэг бичихэд туршлагаа хуваалцан ажилласан сэдэвт ажлын зөвлөх доктор, дэд профессор Ж.Намбар, мөн зөвлөгөө өгч тусалж дэмжиж байсан Лабораторийн сэдэвт ажлын удирдагч доктор, профессор Я.Мягмарсүрэн, захиалгат  судалгааны ажлын баг хамт олон болон  өгүүллэгийг хэвлэн нийтлүүлэх боломж олгосон Гарааны Био Ундарга ХХК-ны удирдлага нарт талархал илэрхийлье.

ДҮГНЭЛТ

  • Монгол оргы тариалангийн төв бүсийн нөхцөлд тариалсан буудайн хураалтын дараа эрдэс ба био бордооны үйлчлэлд хүрэн хөрсний хөдөлгөөнт фосфор (P205мг/100г) 0.9 мг-аар, солилцох калийн агуулалт 3.5 мг-аар нэмэгдэж, шим тэжээлийн бодисын хангамж багаас дунд түвшинд хүрч дээшилж байна.
  • Буудайн хээрийн цухуйц эрдэс, биологийн бордооны хам үйлчлэлд 47.5-67.8%, ургац усалгаатайд 20.3-26.5 ц/га хооронд тогтвортой өндөр (фоноос дунджаар 1.7 ц/га ба 7.9 ц/га), усалгаагүй нөхцөлд 16.7-21.8 ц/га-д хэлбэлзэж дунджаар 19.1 ц/га ургацыг бүрдүүлж байна.
  • Рапсын үрэнд биологийн бордоо хэрэглэснээр хээрийн цухуйц хяналтаас 5.7-11.6%-иар илүү, үүнээс Дархан Гуматын бордоог 0.5 л/т, Дархан Ризо био бордоог 10 л/т, Биостим  бордоот хувилбар бусад хувилбараас давуу байх боломж бүрдсэн байна.
  • Дархан-144 сортын буудайн үрэн дэх уургийн агуулалт бордоот хувилбаруудад дунджаар 11.3 % (11.1-12.7%),  тарих үрийг био бордоогоор бордож (сэврээж) тариалахад уураг 12.4%   хуримтлагдаж үндсэн дэвсэг (фон)-ээс 1.3%-иар илүү, цавуулгийн агуулалт эрдэс бүрэн (N120P80K80) үндсэн бордоо ба биологийн бордооны үйлчлэлд дунджаар 27.4% (25.1-30.2%) байна.  
  • Бордоотой хувилбаруудад бүрдүүлсэн ургац  хяналтаас 0.7-5.8 ц/га, 1 т үрэнд Биостим бордооны хувилбар хяналтаас 1.7-2.5 ц/га-аар,  2 удаа хэрэглэсэн (үрэнд+ жинхэнэ навч үүсэх үед) Дархан Гумат-1.0 л/га,  Дархан Ризо 10 л/га бордооны нөлөөнд ургац 2.3-3.4 ц/га-аар нэмэгдсэн бол Биостим бордоог 2 удаа хэрэглэсэн хувилбар бусад хувилбараас бодитой давуу буюу 12.4 ц/га ургац бүрдүүлсэн байна
  • Бордооны үр ашгийн тооцоогоор усалгаатай нөхцөлд эрдэс бордоо хэрэглэсэн үр тарианы нэг га-гийн зардал 2.009.6 мян.төг, эрдэс бордоо болон биологийн шингэн бордооноос нэмэгдсэн га-гийн зардал 2.023.1-2.203.0 мян.төг, борлуулалтын орлого фон хувилбарт 2.044.6 мян.төг, бордооноос нэмэгдсэн орлого 2.244.8-2.911.7 мян.төгрөг, усалгаагүй фон хувилбарт 1 га-аас 652.9 мян.төг-ийн ашигтай байж, эрдэс, био бордооны нөлөөнд ургац нэмэгдсэнээр нэгж талбайн ашиг 652.9-982.5 мян.төг хооронд хэлбэлзэж байна.
  • Биостим шингэн бордоог тарих үртэй хамт болон жинхэнэ навч үүсэх үед 2 удаа хэрэглэхэд 12.4 ц/га ургац өгч 2.220.536.0 төгрөгийн орлого олж бордооноос нэмэгдсэн ашиг нь 1.243.1 төг байна.

АШИГЛЭСЭН ХЭВЛЭЛИЙН ЖАГСААЛТ

  • Баярсайхан Б., Туул Д., “Хөрсний үржил шим, зусах буудайн ургац, үрийн чанарт бордооны нөлөө” ХАА-н ухааны боловсролын докторын зэрэг горилсон бүтээл, Улаанбаатар хот, 2019 он.
  • Чойжамц А. Хөрс-Бордоо-Ургац  Улаанбаатар хот 2015 он
  • Дорж Б. Газар тариалангийн мэргэд IV боть Улаанбаатар хот 2023 он
  • Туул Д. Энхбат И. Магри ХХК” Гуматыг хөдөө аж ахуй, хөрсний нөхөн сэргээлтэнд ашиглах” гарын авлага, 2013 Улаанбаатар
  • Мөнхжаргал О., “Монгол орны газар тариалангийн Дорнод бүсэд тосны ургамал тариалах шинжлэх ухааны үндэс” ХАА-н ухааны ШУ-ны докторын зэрэг горилсон бүтээл, Улаанбаатар хот, 2019 он.
  • Намбар Ж. Хөрс хавж элдэншүүлэх технологийн нөхцөлд зусах буудай ургуулах агротехникийг судалсан дүн. ХАА-н ухааны боловсролын докторын зэрэг горилсон бүтээл. Дархан-УБ, 2002.
  • Тариалангийн судалгааны түгээмэл аргачлалууд. УГТХүрээлэн. Дархан-Уул. 2013, х.х 125-126.
  • Төрмандах.Т, Сувд.Ч ”Төмсний судалгааны ажлын үр дүн ” Улаанбаатар 201 он.
  • Төрмандах.Т ”Төмсний үрийн аж ахуй”  Улаанбаатар 2011 он
  • Туул Д. Энхбат И. Магри ХХК” Гуматыг хөдөө аж ахуй, хөрсний нөхөн сэргээлтэнд ашиглах” гарын авлага, 2013 Улаанбаатар
  • Туул Д. “Тариалангийн хөрсний үржил шим, таримлын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тогтвортой дээшлүүлэх эрдэс   шим бордооны нөлөө” онолын суурь судалгааны ажлын тайлан. Дархан 2017 он
  • Энхбаатар.Б, Одонтунгалаг.Ц ”Үрийн төмс ургуулан сэлгээнд шим бордоо хэрэглэх хугацааг сонгох ” арга зүй
  • Монголын агрономчдын холбоо “Газар тариалангийн аж ахуйн нөхцөлд бордоо бэлтгэх, хэрэглэх зохистой дадал”  гарын авлага Улаанбаатар хот 2021 он