Био болон органик шингэн бордоог таримлуудад туршсан дүнгээс

Био болон органик шингэн бордоог таримлуудад туршсан дүнгээс

Уншсан既読Read 18
ТүгээхShare共有する공유하기

Баярсайхан Б, Сүнжидмаа О,  Хишисүрэн Д, Баярмагнай Ц, Тамираа Н, Байгалмаа Ж, УГТХүрээлэн

Гарааны Био Ундарга ХХК-ийн үйлдвэрлэн гаргаж байгаа бордоонуудыг 2022-2023 онд ХАА-н тарималуудад УГТХүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын судалсан судалгааны үр дүнгээс танилцуулж байна.


Буудайн үндэсний хэмжилтийн дүн

Буудайн ургац болон ургацын бүтцийн хэмжилтийн дүнд үндэслэн хяналт, Дархан гумат 1.5 л/т, Биогум бордооны хувилбаруудыг сонгон авч ургамлын үндсийг угаан үндэсний зургийг Epson Expression 11000XL маркийн сканнер ашиглан 400dpi нарийвчлалтай авч WinRhizo программаар боловсруулалт хийлээ. Ургамлын үндэсний  нойтон болон хуурай жинг тодорхойлов.

Хүснэгт 1. Буудайн үндэсний үзүүлэлтэд бордооны нөлөө, 2022 он

Хувилбар

Нийт урт, см

үндэс тархсан талбай см2

Үндэсний гадаргууны талбай см2

Дундаж диаметр, см

Эзлэхүүн см3

Үндэсний

салааны тоо

Үндэсний огтолцлын тоо

Үндэсний жин

Нойтон

хуурай

Хяналт

3406.1с

165.8с

520.8в

0.59с

6.43в

39379с

7680в

6.91

0.86в

Гумат 1.5

4820.5в

215.5в

676.9в

0.45в

7.59в

52944в

11985ав

9.27

0.99ав

Биогум 4л

6060.6а

324.0а

1017.7в

0.53а

13.7а

77708а

14926а

9.45

1.17а

2022 онд бордоогүй хяналтаас гумат 1,5л/га болон Биогум бордоогоор бордоход үндэсний урт, талбай, эзлэхүүн, олон салаалсан үндэс үүссэн байна. Бордоотой хувилбаруудаас Биогум бордоогоор бордсон хувилбар үндэсний бүх үзүүлэлтээр бодитой давуу байна. 

1-р зураг. Буудайн үндэсний зураг


Хүснэгт 2 . Усалгаатай талбайн хүрэн хөрсний агрохимийн шинж чанарт бордооны нөлөө, 0-20 см, (2022-2023 оны дундаж дүн)

Хувилбар

Хөрсөн дэх тэжээлийн бодисын агуулалт

Ялзмаг,

%

NO3-N,

мг/100г

P205, мг/100г

K20,

мг/100г

V

IX

V

IX

V

IX

V

IX

1

N120P80K80 (фон)

1.47

1.05

1.59

1.05

3.0

4.1

5.80

9.85

2

(фон) + Биогум

1.45

1.29

4.0

9.69

Тайлбар: V тарилтын үед; IX  бүрэн болцын үед

Усалгаатай тариалангийн талбайн хүрэн хөрсний тэжээлийн бодисын хангамжид органик болон бактерийн бордооны үйлчлэл эрдэс бордооны хам үйлчлэлд нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, хөдөлгөөнт фосфор туршлагын органик ба бактерийн бордооны үйлчлэлд дунджаар 4.0 мг/100г агуулагдаж бордоогүйгээс 1.0 мг/100г–аар нэмэгдсэн бол  солилцох калийн агуулалт биогум бордооны нөлөөгөөр 100 г хөрсөнд 9.69 мг, хавар тарилтын өмнөх үеийн агуулалтаас 3.51 мг-аар нэмэгджээ. 

Биогум бордооны нөлөөнд буудайн ургац 22.3-26.5 ц/га хооронд хэлбэлзэж хяналт хувилбараас 3.7-7.9 ц/га-аар илүү ургац бүрдүүлсэн байна. Биогум бордоог хэрэглэсэн арга, давтамжаас хамаарч буудайн ургац харилцан адилгүй байна, тухайлбал, зөвхөн тарих үрийг (1 удаа) бордоход дунджаар фоноос 3.7 ц/га, тарих үр+бутлалтын (2 удаа) үеийн бордооноос 5.9 ц/га, тарих үр+бутлалт+түрүүлэлтийн хугацаанд (3 удаа) бордоход 7.9 ц/га нэмэгдэл ургацыг тус тус бүрдүүлж байна.

Бидний 2022-2023 оны судалгаагаар усалгаатай нөхцөлд Дархан-144 сортын буудайн үрэнд уургийн агуулалт дунджаар 11.5 % (11.1-12.4%),  азот бүхий эрдэс бүрэн (N120P80K80) үндсэн бордооны хувилбарт уургийн агуулалт 11.1% агуулагдаж  байна. 

Усалгаатай буудайн тариаланд тарих үрийг бордож тариалалт хийх нь үрийн цавуулгийн агуулалт дунджаар 28.2%, тарилт ба бутлалтын үед давтан бордоход 29.3%, тарих үр-бутлалт-түрүүлэлтийн үед усалгаагаар шүршиж хэрэглэх нь 28.4%-д хүрэх боломжийг бүрдүүлж байна.

 


Хүснэгт 3. Усалгаагүй буудайн талбайн ургац, үрийн чанарт Биогум бордооны нөлөө 4 л/га нормоор, (2022-2023 он дундаж)

Хувилбар

Ургац, ц/га

Үрийн уураг,%

Үрийн цавуулаг, %

Хяналт 

13.3

10.4

26.3

1 удаа (тарих үрэнд)      

21.0

11.4

26.1

2 удаа (тарих үрэнд+ бутлалтын үед)           

22.7

11.1

25.6

  3 удаа (тарих үрэнд + бутлалт + түрүүлэлтийн үед) 

20.1

11.4

24.7

Үрийн уургийн агуулалт бордоотой бүх хувилбаруудад хяналтаас давсан байлаа. 


Хүснэгт 4.  Рапсын талбайн хөрсний агрохимийн үзүүлэлтэд органик бордооны нөлөө (0-20 см), 2023 он

Бордоот хувилбар

Сорилтын аргын стандарт

MNS 3310:91

Сорилтын төрөл

Ялзмаг,

%

рН

2О)

NO3 -N

Р2О5

К

мг/ 100г

V

IX

V

IX

V

IX

V

IX

V

IX

Хяналт

1.63

1.61

6.68

7.63

1.85

1.23

1.40

1.62

8.9

6.28

Биостим 5.5 л/га

2.43

7.73

1.87

2.94

7.51

Тайлбар: V – Хавар тарилтын өмнөх;  IX- намар хураалтын дараах; 

Туршлагын талбайн хөрс нь рапс тариалахад нитрат азотоор маш бага, хөдөлгөөнт фосфороор, солилцох калиар бага хангалттай түвшинд байсан.

Хураалтын дараа хөрсний ялзмагийн агуулалт нь бордоогүй хувилбарт тарилтын өмнөхөөс 0.02%-иар буурч бордоот хувилбаруудад 0.24-0.8%-иар нэмэгдэж эерэг нөлөө үзүүлсэн байна. Нитрат азотын агуулалт нь тарилтын өмнө 1.85 мг/100г агуулагдаж байсан бол хураалтын дараа Биостим бордоот хувилбарт 0.02 мг/100г -аар нэмэгдэж бусад хувилбаруудад буурсан байна.

Дархан Гумат: Дархан Ризобактерийн био бордоог 1:10 тунгаар (Биостим) үртэй хамт болон жинхэнэ навч үүсэх үед  2 удаа хэрэглэхэд 12.4 ц/га ургац өгч  байна. 

Судалгаа хийсэн жилүүдийн дунджаар Хяналт /бордоогүй/ хувилбарт төмсний таваарын ургац 10.7 т/га нийт ургацад эзлэх хувь нь 52.8% байхад бордоотой хувилбаруудад таваарын ургац 14.5 -15.0 т/га нийт ургацад эзлэх хувь нь 50.2-58.0% байна.


Хүснэгт 5 . Төмсний  ургацад Биобордооны нөлөө  (2022-2023 оны дундаж)

Хувилбарууд

Ургац т/га

Ургац %

Таваар

Үр

Стандарт бус

Таваар

Үр

Стандарт бус

Хяналт /бордоогүй/

10.7

8.0

1.4

52.8

40.2

7.1

Биогум 4.0 л

14.5

9.5

1.5

56.8

37.3

5.8

Биостим 5.5 л

15.0

9.9

1.6

55.7

38.3

6.0

Биостим бордооны нөлөөнд төмсний таваарын ургац 15.0т/га, үрийн ургац 9.9 т/га  байгаа нь хяналтаас 0.5-4.3 т/га-аар давуу байна.


Хүснэгт 6 . Төмсний ургацад шингэн бордоо хэрэглэсэн давтамжийн нөлөө, 2022-2023 оны дундаж

Хувилбарууд

Үрэнд

Үрэнд +Бут хэлбэржих

Үрэнд +Бундуулалт

Үрэнд+Бут хэлбуржих+ бундуулалт

дундаж

Хяналтаас давсан

Хяналт /бордоогүй/

20.1

Биогум 4.0 л

24.9

25.1

26.6

25.0

25.4

5.3

Биостим 5.5 л

25.6

26.3

27.2

26.6

26.4

6.3

Биогум, Биостим бордоо хэрэглэсэн хувилбаруудын ургац 25.4-26.4 т/га  буюу хяналтаас 5.3-6.3 т/га-аар илүү байна. Биостим бордоог тарих үрэнд болон бундуулалтын үе шатанд хэрэглэсэн хувилбар  27.2 т/га  байж  бордоогүй хяналт хувилбараас 7.1 т/га -аар илүү байна.


Хүснэгт 7. Шар луувангийн ургац, чанарт Биостим бордооны нөлөө, (2022-2023 оны дундаж)

Хувилбарын нэр

Таваарын ургац,

ц/га

С аминдэм , мг%

Хуурай бодис,%

Сахар, %

Хяналт (бордоогүй)

187

13

20.8

12.7

Тарих үрэнд

318

12.7

18.5

11.4

 Тарих үрэнд + навчлалтын үед

338.5

11.3

22.0

12.8

Тарих үрэнд + навчлалтын үед + үндэс үр үүсэх үед

371

12.3

19.8

13.2

Шар луувангийн тарих үрэнд Дархан Гумат 5 мл/кг + Дархан Ризо 5 л/га тунгаар үйлчилсэн хувилбарууд хяналт бордоогүй хувилбараас 131 ц/га нэмэгдэл ургацтай байна.

Шар луувангийн тарих үрэнд + навчлалтын үед болон Тарих үрэнд + навчлалтын үед + үндэс үр үүсэх үед Дархан Гумат 5 мл/кг + Дархан Ризо 5 л/га тунгаар хэрэглэсэн хувилбар хяналт бордоогүй хувилбараас 151.5 – 184 ц/га нэмэгдэл ургац бүрдүүлж байна.