Эрүүл хөрснөөс
эхэлсэн ирээдүй

Байгальд ээлтэй био бордооны үндэсний үйлдвэрлэл – таны ургамлыг эрчимтэй ургуулж, хөрсийг эргэн амилуулна. Шинжлэх ухаанд суурилсан органик шийдэл, амьд хөрсний эхлэл.

Бүтээгдэхүүнүүд

"ЖИГА" ашигт бактери

Жига ашигт бактерийг нүхэн жорлонгийн лагийг задлахад хэрэглэхээс гадна гахай, шувуу, үхрийн фермийн хашаа, адууны зүчээнд цацаж хэрэглэдэг.

"Биогум" био шингэн бордоо

“Биогум” био шингэн бордооны урвалын орчин 6.5–8.0, найрлагад нь гумины хүчил 1.5%-аас багагүй, азот N–0.19%, фосфор P–0.30%, кали K–0.19%, хүхэр S–1.0%, кальци Ca–0.16%, магни Mg–0.10%, натри Na–0.39%, цахиур Si–0.30%, төмөр Fe–0.1%, марганец Mn–0.03%, кобальт Co–0.002%, цинк Zn–0.1%, бор B–0.05%, зэс Cu–0.05%, ургамлын гаралтай L бүлгийн 18 төрлийн аминхүчил 0.06%-аас багагүй агуулагдана.

"Намуун" цэцэгний бордоо

"НАМУУН" бол гоёлын болон тасалгааны цэцэгт зориулагдсан био бордоо юм. Үндэсний ургалтыг дэмжиж, цэцэглэлтийг сайжруулна. L-бүлгийн 18 төрлийн амин хүчил, микро элементийн иж бүрдэл, мөн ризобактерийн найрлага нь ургамлыг тэнцвэртэй тэжээлээр хангаж, өвчинд тэсвэртэй болгодог.

"Дархан ГУМАТ" органик шингэн бордоо

“Дархан Гумат” органик шингэн бордоо нь хүрэн нүүрсний уурхайн хагас боловсорсон органик бодисын хуримтлалын үлдэцээс тусгай технологиор гарган авсан үрийн соёололт, ургамлын өсөлт хөгжилтийг дэмжих, ган, хүйтэн, өвчин хортон тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх амин хүчил, ауксин, органик болон макро, микро эрдэс элементээр баяжуулсан бүтээгдэхүүн.

"Дархан РИЗО" био шингэн бордоо

Азотфиксацийн үр дүнтэй ризобактеритай, буурцагт ургамал болон үр суулгах үед хэрэглэхэд тохиромжтой био бордоо.

"Биогум" модны бордоо

БиоГум модны бордооны найрлагад агуулагдах хүчлууд, ашигт бактерийн үйл ажиллагаанд хөрс, ургамалд нийлэгжих индол–3 цууны хүчил нь таримлын физиологийн үйл ажиллагааг идэвхжүүлж үндэсний хөгжлийг дэмжснээр ган, өвчин, хортон тэсвэрийг сайжруулж, цэцэглэлт, жимслэлт, амт чанар, ургац нэмэгдэх зэрэг давуу талтайгаас гадна тус бүтээгдэхүүнд агуулагдах ризобактери нь: Агаарын азотыг хөрсөнд шингээж ургамлын, хөрсөн дэх Фосфор, Кали болон ургамалд ашиглагдах эрдэс элементийг хялбар ашиглагдах хэлбэрт шилжүүлж нийлэгжүүлдэг давуу талтай.

"Б-СУБТИЛ-99" био бэлдмэл

Шинж чанар: B.subtilis-ийн нутгийн омгоор бэлтгэсэн өтгөрүүлсэн шингэн Б-Субтил-99 био бэлдмэл. Бор шаргал өнгөтэй, өөрийн өвөрмөц үнэртэй. Тун 1-3×10¹⁰. Байгаль орчин, хүний эрүүл мэнд, бүлээн цуст амьтанд сөрөг нөлөөгүй.

"Биостим" био шингэн бордоо

"Биостим" био шингэн бордооны урвалын орчин 6.5+-0.1, найрлагад нь гумины хүчил 1.0%-иас багагүй, азот N-0.13%, фосфор P-0.21%, кали K-0.13%, хүхэр S-0.75%, кальци Ca-0.11%, магни Mg-0.07%, натри Na-0.27%, цахиур Si-0.21%, төмөр Fe-0.07%, марганец Mn-0.02%, кобальт Co-0.001%, цинк Zn-0.07%, бор В-0.03%, зас Cu-0.03% болон ургамлын гаралтай L булгийн 18 төрлийн амин хүчил 0.04% багагүй, гибберлин - 4.5 мг/л, индол-3-цууны хүчил 7.5 мг/л багагүй агуулагдана.

Чухал холбоосууд

Тогтвортой хөгжлийн зорилтууд

Хэрэглэгчдийн сэтгэгдэл

Д. Жаргалсайхан

“Хөдөөгийн Хөгжил” ХХК-ийн Ерөнхий агрономич

Дархан Гумат бордоог хэрэглэснээс хойш манай тариалангийн ургацын хэмжээ мэдэгдэхүйц өссөн. Хөрсний бүтэц сайжирч, жил бүрийн үр дүн тогтвортой байсаар байна.

Ц. Баярмаа

“Эко Ургамал” үржүүлгийн газрын менежер

Манай мод үржүүлгийн төв ‘Жига’ био бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хөрсний үнэргүйжүүлэлт хурдан болсон. Мөн үрслэг тарьц амьдрах чадвар өндөр байгаа нь маш их таалагдаж байна.

Э. Нямбаяр

“Ногоон Өргөө” хүлэмжийн аж ахуйн захирал

Органик бордоо хэрэглэдэг болохоос хойш хэрэглэгчдийн маань эрэлт нэмэгдэж, бид ч илүү итгэлтэйгээр бүтээгдэхүүнээ санал болгож байна. ‘Био Ундарга’-тай хамтрах нь зөв сонголт байлаа.

Мэдээ мэдээлэл